Ээлжит хичээлийн хөтөлбөр №1

Ээлжит хичээлийн хөтөлбөр №1
Сэдэв: Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил
Хамрах хүрээ: 12-р анги
Хугацаа: 40мин
Зорилго: МХХТ-ийн хөгжлийн индекс, дэлхийн МХХТ-ийн хөгжлийн түвшин ба өнөөгийн байдал, дэлхийн орнуудын интернэт хэрэглээний талаар ойлголттой болно.
Зорилт:
-          Дэлхийн МХХТ-ийн хөгжлийн түвшин ба өнөөгийн байдалын талаар тайлбарлах
-          Дэлхийн улс орнуудын интернэт хэрэглээний талаар мэдлэгтэй болох
-          Судалгааны болон мэргэжлийн байгууллагуудаас гаргасан МХХТ-ийг хөгжлийн статистик тоо баримтыг сонгон ашиглах өөрийн эзэмшсэн мэдлэг ба чадварынхаа хүрээнд дүгнэлт өгөх
Хэрэглэгдэхүүн: Ээлжит хичээлийн хөтөлбөр №1, сурах бичиг,
Заах арга зүй: Асуудал дэвшүүлэх арга, харилцан ярилцах арга, бие дааж ажиллах, дүн шинжилгээ хийх
Хичээлийн агуулга.
Мэдлэг
Чадвар
Төлөвшил
Хэрэглээ
МХХТ-ийн хөгжлийн индекс, дэлхийн МХХТ-ийн хөгжлийн түвшин ба өнөөгийн байдал, дэлхийн орнуудын интернэт хэрэглээ.
-    МХХТ-ийн хэрэглээ, хөгжлийн түвшин, өнөөгийн байдлын талаар тайлбарлах
-    Судалгааны болон мэргэжлийн байгууллагуудаас гаргасан МХХТ-ийн хөгжлийн статистик тоо баримтыг сонгон ашиглах, өөрийн эзэмшсэн мэдлэг ба чадварынхаа хүрээнд үнэлэлт дүгнэлт өгөх.
-    Дэлхийн болон Монгол Улсын МХХТ-ийн хөгжлийн түвшин, өнөөгийн байдалд өөрийн эзэмшсэн мэдлэг ба чадварынхаа хүрээнд харьцуулсан дүн шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх
-    Асуудлыг тал бүрээс нь задлан шинжлэх
-    Өөрийн үзэл бодлыг статистик тоо баримтад тулгуурлан үндэслэлтэй илэрхийлэх
-    Эх орныхоо МХХТ-ийн хөгжлөөр бахархах

-    Ахуйн болон сургалтын үйл ажиллагаанд тавигдсан асуудлыг тал бүрээс задлан шинжилж, өөрийн санал бодлоо илэрхийлэх
-    Статистик мэдээлэл, баримт бичигт үндэслэн дүгнэлт гаргах
-    АТМ, ТҮЦ машин зэргийг хэрэгцээндээ нийцүүлэн хэрэглэх


Хичээлийн хэлбэр:
-          Зорилгоо хэрэгжүүлэх хэлбэр:  Сурагчдыг сэдэлжүүлэх өөрсдөөр нь мэдлэг бүтээлгэх, уг хичээлээр олж авсан мэдлэгийг бататгахуйц дасгал ажиллуулах, мэдлэгээ тогтвортой хөгжлийн боловсролтой холбох
-          Зохион байгуулалтын хэлбэр: Багш сурагчид хамтран ажиллах
Эзэмшихүйн үе шатны төлөвлөлт:
Баримжаа ялган таних үед хэрэглэх (Төсөөлөл)
Баримжааг эзэмших үед хэрэглэх арга (Мэдлэг)
Баримжааг үнэлж хөгжүүлэх үед хэрэглэх арга (чадвар, хандлага, төлөвшил)
-          Харилцан ярилцах арга
-          Бие даан ажиллах
-          Мэдлэг бүтээх


Хичээлийн бүтэц:
Хичээлийн зохион байгуулалт 40 мин
t
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
1
Ангийн зохион байгуулалт
2 мин
Сайн байцгаана уу?
Сурагчидтай мэндэлж ирцийг бүртгэнэ. Самбарт он сар өдөр бичнэ.
Сайн та сайн байн уу? Хичээлийн хэрэглэгдэхүүнээ бэлдэнэ. Дэвтэрт он сар өдөрөө бичнэ.
2
Сэдэл төрүүлэх ба сэргээн санах шат
4 мин
 МХХТ-ийн талаар график харуулж хүүхдүүдээр тайлбар хэлүүлнэ.
Сурагчидаар графикаас авч байгаа мэдээлэл болон юу ойлгож байгаа талаараа ярилцана.
-           

3
Асуулт дэвшүүлэх үе шат
4 мин
Энэ графикаас ямар мэдээлэл өвч болох вэ?

-          Монгол улсын интернэтийн ахиц өөрчлөлтийг харуулсан график
-          Интернэтийн төрөл болон өөрчилөлт
4
Асуудал шийдвэрлэх үе шат
5 мин
Багш Монгол улсын МХХТ болон Дэлхийн МХХТ-ийн хөгжлийн талаар бэлтгэсэн слайдаа харуулж тайлбар хийнэ. Мөн график тайлбарлаж өгнө. Сурагчидаар өөрсдийн мэдэх МХХТ холбоотой жишээ баримт сонирхолтой мэдээлэл байгаа талаар асууж яриулна. Сурагчидийн тавьсан нэмэлт асуултанд хариулт өгнө.
Дэвтэрт тэмдэглэж авна. Өөрсдийн мэдэх МХХТ холбоотой сонирхолтой зүйлсийг багшид болон анги хамт олондоо ярьж өгнө. Багшаас нэмэлт асуулт асууна.
5
Бататгах
8 мин
Сурагчдаар бие даалгаж сайтын хаяг өгч түүнээс сонирхолтой график болон мэдээлэл олуулж тайлбар хийлгэнэ.
http://www.ikon.mn/n/o55
Энэ сайтад Дэлхийн МХХТ болон, Монгол улсын МХХТ-ийн интернэтийн хөгжлийн талаар мэдээлэл байна.
6
Үнэлгээ
4 мин
Стандарт бус үнэлгээ өгнө. Ажлын хуудас бөглөсөн байдлаар.

7
Дүгнэлт
10
мин
Ажлын хуудас бөглүүлж сурагчдаар дүгнэлт хийлгэж ярилцана
Ажлын хуудас бөглөж хэрхэн бөглөсөнө анги хамт олон багштай дүгнэлт хийж ярилцана.
8
Гэрийн даалгавар
3 мин
Өнөөдрийн сэдвийн түлхүүр үгсээр үгийн сүлжээ хийх.
Гэрийн даалгавараа анхааралтай тэмдэглэж авна.

Ажлын хуудас:
МХХТ-ийн хөгжлийн харьцуулалт: Интернэтийн хэрэглээ
Бүс нутаг, улс
Хүн амын тоо
Интернэт хэрэглэгчийн тоо
100 хүн тутамд ногдох интернэт хэрэглэгчийн тоо
Нийт хүн амд эзлэх хувь
Дэлхийн хэмжээнд




Ази тив




Монгол Улс





МХХТ-ийн хөгжлийн харьцуулалт: Үүрэн холбооны хэрэглээ
Бүс нутаг, улс
Хүн амын тоо
Интернэт хэрэглэгчийн тоо
100 хүн тутамд ногдох интернэт хэрэглэгчийн тоо
Нийт хүн амд эзлэх хувь
Дэлхийн хэмжээнд




Ази тив




Монгол Улс





Гар утаснаасаа интернэт хэрэглэх нь
Цахим шуудан
Твиттер
Фэйсбүүк
Инстаграмм
Вэб
Тоглоом
Yahoo messenger
Viber
Skype






































No comments:

Post a Comment