Ээлжит
хичээлийн хөтөлбөр №5
Сэдэв: МХХТ-ийн зарим хэрэглээ, Юникод (Unicode)
Хамрах хүрээ: 12-р анги
Хугацаа: 40мин
Зорилго:
Сургалтын болон бусад зорилгоор баримт бичиг боловсруулах
явцад түгээмэл шаардагддаг хэрэглээ болон АСКИЙ код дээр бичигдсэн бичвэрийг
юникод руу хөрвүүлэх, онлайн горимд орчуулга хийх, бичвэрийн алдааг программ
ашиглан шалгах, засварлах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ.
Зорилт:
-
АСКИЙ ба юникодын ялгааг мэдэх
-
Бичвэрийг юникодоор боловсруулах ач холбогдлыг ойлгох
-
АСКИЙ код дээр бичигдсэн бичвэрийг юникод руу хөрвүүлэх
Хэрэглэгдэхүүн: Ээлжит хичээлийн хөтөлбөр №5,
сурах бичиг, проектор, үзүүлэн
Заах арга зүй: Асуудал дэвшүүлэх арга, харилцан
ярилцах арга, бие дааж ажиллах
Хичээлийн агуулга.
Мэдлэг
|
Чадвар
|
Төлөвшил
|
Хэрэглээ
|
АСКИЙ код ба юникод, бичвэрийг
юникодоор боловсруулах ач холбогдол, бичвэрийг юникод руу хөрвүүлэх,
орчуулгыг программ, орчуулгын онлайн үйлчилгээ, баримт бичиг боловсруулах MS WORD программын Spelling and Grammar
хэрэгслийг ашиглан англи хэл дээрх бичвэрийн алдааг шалган засварлах
|
-
Аский ба юникодын ялгааг мэдэх
-
Бичвэрийг юникодоор боловсруулах ач холбогдлыг ойлгох
-
Аский код дээр бичигдсэн бичвэрийг юникод руу хөрвүүлэх
-
Онлайн горимд орчуулга хийх
-
Баримт бичиг боловсруулах MS Word программын Spelling and Grammar
хэрэгслийг ашиглан англи хэл дээр хялбар агуулгатай бичвэрийн алдааг шалгах
-
Монгол хэл дээрх бичвэрийн алдааг шалган засварлах
|
-
Нөхцөл байдалд нийцүүлэн оновчтой шийдвэр гаргах
-
Хэрэглээ, санхүүгийн боломж, хэрэгцээндээ нийцүүлэн
хөрвүүлэгч, орчуулагч, үгийн алдаа шалгагч программ хангамж ба онлайн
үйлчилгээг оновчтой сонгон зөв ашиглах
|
-
Аский код дээр бичигдсэн бичвэрийг юникод руу хөрвүүлэх
-
Хэрэглээ, санхүүгийн боломж хэрэгцээндээ нийцүүлэн орчуулагч,
үгийн алдаа шалгагч программ хангамж ба онлайн үйлчилгээг оновчтой сонгон зөв
ашиглах
|
Хичээлийн хэлбэр:
-
Зорилгоо
хэрэгжүүлэх хэлбэр: Сурагчдыг
сэдэлжүүлэх өөрсдөөр нь мэдлэг бүтээлгэх, уг хичээлээр олж авсан мэдлэгийг
бататгахуйц дасгал ажиллуулах, мэдлэгээ тогтвортой хөгжлийн боловсролтой холбох
-
Зохион
байгуулалтын хэлбэр: Багш сурагчид хамтран ажиллах
Эзэмшихүйн үе шатны төлөвлөлт:
Баримжаа ялган таних үед хэрэглэх (Төсөөлөл)
|
Баримжааг эзэмших үед хэрэглэх арга (Мэдлэг)
|
Баримжааг үнэлж хөгжүүлэх үед хэрэглэх арга (чадвар,
хандлага, төлөвшил)
|
-
Харилцан ярилцах арга
|
-
Бие даан ажиллах
-
Мэдлэг бүтээх
|
|
Хичээлийн бүтэц:
№
|
Хичээлийн
зохион байгуулалт 40 мин
|
t
|
Багшийн
үйл ажиллагаа
|
Сурагчийн
үйл ажиллагаа
|
1
|
Ангийн зохион байгуулалт
|
2 мин
|
Сайн байцгаана уу? Сурагчидтай мэндэлж ирцийг бүртгэнэ.
|
Сайн сайн байна уу? Хичээлийн хэрэгслээ бэлдэнэ.
Дэвтэрт он сар өдөр бичнэ.
|
2
|
Сэдэл төрүүлэх ба сэргээн санах шат
|
4 мин
|
Бие даалтаа хурааж авна.
Өмнөх хичээл дээр юу үзсэн бэ? Эрх зүй, ёс зүйн жишээ гаргана уу?
|
Бие даалтаа хураалгана. Өмнөх хичээлээ сэргээн санаж
эрх зүй, ёс зүйн жишээ гаргаж ярилцана.
|
3
|
Асуулт дэвшүүлэх үе шат
|
7 мин
|
Юни код гэж юу вэ? АСКИЙ код гэж юу вэ?та нар юу мэдэх
вэ? Ажлын хуудас тарааж ажиллуулна. Ажлын хуудас дээр Юни код ашиглаж
өөрсдийн нэрийг бичнэ.
|
-
Компьютерийн хэл
-
Үсгийн фонт таниулдаг программ
-
Монгол үсэг таниулдаг программ гэх мэт
-
Ажлын хуудас дээр өөрсдийн нэрийг бичиж багшид үзүүлнэ.
|
4
|
Асуудал шийдвэрлэх үе шат
|
7 мин
|
Юни кодын тодорхойлолтыг слайд харуулж дэвтэрт тэмдэглэл хөтлүүлнэ.
Слайд №3
Нэр дахин өөрчилж хадгалсан алдаа гарч байна уу?
Хадгалсан ы үр дүн ямар гарх вэ?
|
-
Багшийн харуулсан слайдыг дэвтэрт тэмдэглэж авна.
-
Программын алдаа
-
Фонт таниулаагүй учир алдаа гарч байна гэх мэт
-
Юникодтой холбоотой
|
5
|
Бататгах
|
7 мин
|
Видеогоо гүйцэт үзүүлж тайлбар хийнэ. Өөр ямар зүйл
дээр Unicode
ашигладаг болон юунд хэрэглэдэг талаар асууж ярилцана. Өөр ямар тохиолдолд
ийм алдаа гардаг вэ? Юникодоор дүрсэлсэн бичвэрийг ТӨМ1
ТӨМ буюу үзүүлэн дээр харуулсан даалгаврыг гүйцэтгэнэ.
|
-
Алдаа гарсан шалтгаан болон хэрхэн алдааг шийдвэрлэж
байгааг тайлбарлаж хэлнэ.
-
PS
дээр ийм алдаа гарна
-
Онлайнаар орчуулга хийх үед
-
MS
Office програм дээр даалгаврыг гүйцэтгэнэ.
-
Чат явуулахад
-
Шивсний дараа
-
Мессеж бичихэд
-
Ө,Ү үсэг танигдахгүй
-
Өөр компьютерт хуулахад танигдахгүй
|
6
|
Үнэлгээ
|
3 мин
|
Хичээлд хэрхэн оролцож байгаагаас хамаарч багш өөрийн
үнэлгээний хуудсан дээр үнэлгээ өгнө.
|
|
7
|
Дүгнэлт
|
7 мин
|
Багшийн самбарт харуулсан зүйлийн юникод ашиглан
тайлна.
|
-
Бие дааж өөрсдийн дэвтэрт кодыг тайлж бичнэ.
|
8
|
Гэрийн даалгавар
|
3 мин
|
Юникод ямар үед хэрэг болдог болон ямар программ дээр
ашиглагдаг талаар судалгаа хийх.
Юникодыг тайлж уншиж программ дээр гардаг алдааг
тайлбарлаж багшид илгээх.
|
Гэрийн даалгавраа тэмдэглэн авч багшаас нэмэлт асуулт
асууж болно
|
No comments:
Post a Comment