Ээлжит хичээлийн хөтөлбөр №2

Ээлжит хичээлийн хөтөлбөр №2
Сэдэв: Мэдээлэл, харилцаа холбооны технологийн эрх зүй
Хамрах хүрээ: 12-р анги
Хугацаа: 40мин
Зорилго: МХХТ – ийн эрх зүй, кибер орон зай, цахим хэлэлцүүлэг хуулийн талаар ойлголттой болж МХХТ – ийг соёлтой зөв хэрэглэх талаар мэдлэгтэй болно.

Зорилт:
-          МХХТ –ийн эрх зүйн талаар мэдлэгтэй болох
-          Цахим хэлцэл, кибер орон зайн талаар ойлгох
Хэрэглэгдэхүүн: Ээлжит хичээлийн хөтөлбөр №2, сурах бичиг,
Заах арга зүй: Асуудал дэвшүүлэх арга, харилцан ярилцах арга, бие дааж ажиллах, дүн шинжилгээ хийх
Хичээлийн агуулга.
Мэдлэг
Чадвар
Төлөвшил
Хэрэглээ
Хууль, МХХТ-ийн эрх зүй, кибер орон зай, кибер гэмт хэрэг цахим хэлцэл, цахим гарийн үсэг, МХХТ-ийн эрх зүйн зарим асуудлууд (мэдээлэл авах эрх, мэдээллийн эрх чөлөө, хувь хүний мэдээлэл, хувийн нууцаа хамгаалуулах эрх, мэдээллийн аюулгүй байдлыг хангуулах эрх)
-    МХХТ-ийг соёлтой, зөв хэрэглэх, эрх зүйн зөрчил гаргахгүй байх
-    МХХТ-ийн хууль, эрх зүйн баримт бичгүүдийн талаар мэддэг байх
-    Өөрийнхөө мэдээлэл авах, мэдээллийн эрх чөлөө, хувь хүний мэдээлэл, хувийн нууцаа хамгаалуулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангуулах зэрэг эрхийг мэдлэг, багш болон эцэг эхдээ хандаж дээрх эрхүүдийг хамгаалуулах
-    Асуудлыг тал бүрээс нь задлан шинжлэх
-    Хууль тогтоомж, дүрэм журмыг сахин мөрдөх
-    МХХТ-ийг зөв хэрэглэх, эрх зүйн зөрчил гаргахгүй байх
-    Интернэт, нийгмийн сүлжээний орчинд биеэ соёлтой, зөв авч явах

Хичээлийн хэлбэр:
-          Зорилгоо хэрэгжүүлэх хэлбэр:  Сурагчдыг сэдэлжүүлэх өөрсдөөр нь мэдлэг бүтээлгэх, уг хичээлээр олж авсан мэдлэгийг бататгахуйц дасгал ажиллуулах, мэдлэгээ тогтвортой хөгжлийн боловсролтой холбох
-          Зохион байгуулалтын хэлбэр: Багш сурагчид хамтран ажиллах
Эзэмшихүйн үе шатны төлөвлөлт:
Баримжаа ялган таних үед хэрэглэх (Төсөөлөл)
Баримжааг эзэмших үед хэрэглэх арга (Мэдлэг)
Баримжааг үнэлж хөгжүүлэх үед хэрэглэх арга (чадвар, хандлага, төлөвшил)
-          Харилцан ярилцах арга
-          Бие даан ажиллах
-          Мэдлэг бүтээх


Хичээлийн бүтэц:
Хичээлийн зохион байгуулалт 40 мин
t
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
1
Ангийн зохион байгуулалт
2 мин
Сайн байцгаана уу? Сурагчидтай мэндэлж ирцийг бүртгэнэ.
Сайн сайн байна уу? Хичээлийн хэрэглэгдэхүүнээ бэлдэнэ.
2
Сэдэл төрүүлэх ба сэргээн санах шат
4 мин
Өмнөх хичээлийг сэргээн санаж Монгол улсын болон Дэлхийх МХХТ-ий хөгжилийн талаар ярилцана. Мөн гэрийн даалгавар шалгана.
Гэрийн даалгавараа шалгуулж багштай ярилцана
3
Асуулт дэвшүүлэх үе шат
3 мин
МТ, МХХТ-ийн эрх зүй гэж юу вэ? та нар ямар ойлголт бодолтой явадаг вэ?
-          Эрх зүй гэж хууль дүрэм.
-          Интернэтийн хууль
-          Интернэтийн дүрэм
-          Цахим ертөнцийн хуул зүй
-          Дүрэм журам хууль гэх мэт
4
Асуудал шийдвэрлэх үе шат
5 мин
Урьчилан бэлтгэсэн слайд харуулж МХХТ-ийн эрх зүй, цахим гэмт хэрэг, кибер ертөнцийг талаар тодорхойлтыг харуулж тайлбар өгч сурагчидаар дэвтэрт тэмдэглүүлнэ.
Дэвтэрт тэмдэглэл хөтөлж багшийн тайлбарыг анхааралтай сонсож ойлгож авна.
5
Бататгах
10 мин
Хэлэлцүүлэг хийх:
Бодит ертөнц болон кибер ертөнцийн ялгаа. Та нар тохиолдож байсан бодит жишээ болон эрх зүйн үүднээс авах арга хэмжээ зөрчигдөж буй зүйлийн талаар сурагчидийн бодлыг сонсож тайлбар хийж өгөх
-          PC тоглоомын газар тоглож байгаад facebook хаягаа нээлттэй орхисон байсан. Тус компьютер дээр дараан суусан хүүхэд түүний хаягаар нэвтрэн орж ёс бус үйлдэл хийж нийтлэл, chat бичсэн байжээ.
-          Facebook-т хүний зургийг зөвшөөрлгүй авч нийтэлдэг түүн дэээрээ янз бүрийн тайлбар бичдэг гэх мэт жишээ гаргаж эрх зүйн хэрхэн зөрчигдөг байгаа тухай сурагчид санал болон бодлоо хэлж байна
6
Үнэлгээ
4 мин
Үнэлгээний хуудас

7
Дүгнэлт
12 мин
Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах талаар ярилцаж. Жишээ харуулан ямар арга хэмжээ авах болон ямар эрх зүй зөрчиж байгаа талаар харилцан ярилцаж дэвтэрт тэмдэглэл хөтлүүлнэ. Үнэлгээний хуудсыг дүгнэн ярилцана.
-          Өөрсдөд тохиолдсон жишээ болон багшийн өгсөн жишээг хооронд нь харьцуулан эрх зүй зөрчисөн эсгийг ярилцан дэвтэрт тэмдэглэл хөтлөнө
8
Гэрийн даалгавар
2 мин
Сурах бичгий хуудас 17 чадахуйн 1,2-р даалгаварыг хийх
Гэрийн даалгварийг анхааралтай тэмдэглэж авна

Үнэлгээний хуудас:
Асуулт
Тайлбар
1
Цахим ертөнц гэж юу вэ?

2
Кибер ертөнц гэж юу вэ?

3
Цахим болон бодит ертөнцийн ялгаа

4
МХХТ-ийн эрх зүй гэж юу вэ?



No comments:

Post a Comment