Wednesday, November 15, 2017

IoT гэж юу вэ?
“Internet of Things” (IoT) хэмээх ойлголтын тухай сүүлийн үед ярих нь нэмэгдэж байна. IoT нь интернэтэд холбоотой төхөөрөмж, биет болгоныг хэлдэг нэгдсэн ойлголт. Жишээ нь ухаалаг бугуйн цаг, зүүдэг төхөөрөмжүүдээс эхлээд хөргөгч зэрэг гэр ахуйн төхөөрөмжүүд ч байж болно.
Эдгээр нь өөрийнхөө ажиллагааны хүрээнд мэдээлэл бүрдүүлж түүнийгээ интернэтээр дамжуулснаар Big Data үүсгэх нөхцлийг бүрдүүлэх юм.
Ухаалаг, интернэтэд холбоотой төхөөрөмжүүд нь хүмүүсийн амьдралыг өөрчлөөд эхэлсэн бөгөөд бизнесийн өрсөлдөөнд чухал хүчин зүйл болоод байна.                                                                     Цааш унших